Монголын жуулчдын хамгийн их зорчдог гурван чиглэлийн нэг нь ОХУ болжээ
Эхний байрт БНХАУ, удаад нь ОХУ, гуравт нь Вьетнам болон БНСУ тус тус орсон байна.
Энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтээр, Монголын иргэдийн хамгийн их аялж зорчдог улсуудын тоонд Оросын Холбооны Улс БНХАУ-ын дараа хоёрдугаарт оржээ. Тус улсын үндэсний статистикийн хороо энэ тухай мэдээлсэн байна.
"2024 оны эхнээс хойш Монголын нэг сая 222 093 иргэн хилийн чанадад зорчсон нь, өмнөх 2023 оны мөн үеийнхээс 389 мянган хүнээр буюу 46,7%-аар их байна. Тэдний 60,6% нь буюу 332 600 хүн БНХАУ-д зорчсон байна. Монголчуудын аялж зорчсон орнуудын удаад нь - ОХУ орсон бөгөөд нийт гадагш зорчсон монголчуудын 35,1%, буюу 38 300 хүн тус улсад зорчжээ", - гэж тус статистикийн алба тэмдэглэв.
Энд мэдээлснээр, монголын жуулчид хамгийн олноор аялсан орнуудын на гурав болон дөрөвдүгээр байрт 28,2% хувь нь зорчсон Вьетнам улс, 19,6% нь зорчсон БНСУ оржээ.
Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд Алексей Евсиков цар тахлын улмаас хил хязгаар хоёр жил шахам хаалттай байсны дараагаас хоёр улсын хооронд аялж зорчигчдын хувь хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг урьд нь тэмдэглэн хэлж байсан юм. Түүний хэлснээр, 2022 онд Орост монголын 170 мянган иргэн зорчсон бол, 2023 онд энэ тоо “бараг хоёрдахин нэмэгдсэн” байна.
ОХУ болон Монгол улс хоорондох визгүй зорчих горим
2014 оны есдүгээр сард батлагдсан улсын хилээр нэвтрүүлэх хялбаршуулсан журам нь, ОХУ болон Монгол улс хооронд хоёр талын аялал жуулчлал хөгжихөд гол түлхэц үзүүлжээ. Одоогийн байдлаар, харилцан зорчиж буй нийт аяллын 97% гаруйд визийн бүрдүүлэлт шаардагдагүй байна. 30-аас дээш хоногоор орчих нөхцөлд виз авах шаардлагатай байдаг юм.



















