Буриадад Байгаль нуурын эрэг дээр арслан зааны гавлын яс байрлуулав
Байгаль нуур дээрх «Пески» хэмээх газрын «Байкальская гавань» аялал жуулчлалын бүсэд буриадын нэрт уран барималч Даши Намдаковын шинэ арт бүтээл -арслан зааны гавлын яс бий болов.
Энэ нь гэхдээ жижиг эх загвар бөгөөд Байгаль нуурын эрэгт тун удахгүй угсаатны-түүхийн өнгө аястай жинхэнэ аварга том байгууламж бий болно.

Арслан зааны аварга том соёо 100 метрийн өндөрт өргөгдөж байх бол, байгууламж дотор музей, хурлын танхимууд болон бусад олон сонирхолтой зүйл байх болно гэж амлаж байна. Үүнээс гадна байгууламжийн дэвсгэр газарт тохилог зочид буудал, зуслангийн байшингууд, ресторан зоогийн газрууд, конгресс төв байрлах юм байна.
Өвөрбайгалийн гадаад эдийн засгийн форум 7 дугаар сарын 19—20-нд Чита хотод болно
Тус арга хэмжээ Орос, Хятад, Монгол улсуудын хамтын ажиллагааны асуудлуудад
Дорнын эдийн засгийн явуулын арга хэмжээ - Өвөрбайгалийн гадаад эдийн засгийн форум «Шинэ хязгаарууд — 2024» долоодугаар сарын 19—20-ны өдрүүдэд Чита болон Агийн Буриадын тойрогт болно.
«Росконгресс» сангийн хэвлэлийн мэдээнд энэ тухай мэдээлсэн байна.
«Ийм хэмжээний, бас түвшний арга хэмжээ Алс Дорнодын Холбооны тойргийн бүс нутгуудын өсөлтийн шинэ цэгүүдийг тодорхойлж, улс хоорондын хамтын ажиллагааны чиглэлүүдийг товлон, нийгэм-эдийн засгийн, соёлын, холбоо хэлхээг бэхжүүлж, Өвөрбайгалийн экспортын, аялал жуулчлалын, хөрөнгө оруулалтын нөөц боломжуудыг нээх боломжийг олгоно»,- гэж хязгаарын захирагч Александр Осипов тайлбарлав.
Орос, Хятад, Монгол болон бусад орны зочид Алс Дорнодын бүс нутгуудад аялал жуулчлал хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн үйл ажиллагаа, орчин үеийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцана. Энэхүү арга хэмжээнд Орос, гадаадын эрх баригчид, бизнесийн хүрээнийхэн оролцоно.
Үүнээс гадна соёлын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Оролцогчид “Их цайны замд” олон улсын уран зургийн үзэсгэлэн, Оросын орчин үеийн уран барималч, дархан Жигжит Баясхалановын үзэсгэлэн, “Миний өлгий -Алтан ага” театрчилсан тоглолт болон бусад арга хэмжээг үзэж сонирхох боломжтой.
В сюжете: БурятияБайкалДаши Намдаковтуризм




















