Буриадад Дорнын анагаах ухааны Төвийн өргөтгөл шинээр барих зураг төслийг боловсруулж эхлэв
Шинэ өргөтгөлийг барьж дууссаны дараа тус Төвийн өвчтөн хүлээж авах хүчин чадал бараг 2,5 дахин нэмэгдэнэ.
“Буриадад Ерөнхийлөгчийн дэмжсэний дагуу, Дорнын анагаах ухааны төвийн шинэ корпусын зураг төслийг гаргаж эхэллээ”, – гэж тус бүгд найрамдах улсын тэргүүн Алексей Цыденов өөрийн нийгмийн сүлжээнд мэдээлэв.
Инженерийн судалгаа, төслийн болон ажлын баримт бичиг бүрдүүлэлтийг «Северо-западная инжиниринговая компания» ХХН хийж гүйцэтгэнэ.
Шинэ корпус нь өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх амбулаторийн хэсгээс гадна усан сантай байна. Мөн төвд одоогийнхоос бараг 2,5 дахин илүү үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай болно.
Дорнын анагаах ухааны Төв нь төвөдийн уламжлалт анагаах ухаан болон орчин цагийн эмчилгээг хослуулан ашигладаг Орос дахь цорын ганц төрийн мэдлийн эрүүл мэндийн байгууллага юм. Мөн эндэх үйлчилгээг эрүүл мэндийн албан даатгалд хамрагдаж авах боломжтой.
140 ортой тус цогцолборт жил тутам 3000 гаруй хүн үйлчлүүлдэг. Түүний дотор цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид нөхөн сэргээх эмчилгээнд хамрагддаг байна.




















