Буриадад төмөр арматурын үйлдвэрлэл явуулж эхлэв
“Армат” завод сард 700 тонн арматур үйлдвэрлэх төлөвлөгөөт хүчин чадалтай.
Буриадад “Армат” гангийн заводын дэргэд төмөр арматур үйлдвэрлэл ашиглалтад орлоо. Үүний дүнд шинэ ажлын байрууд бий болгож, барилгын салбар бүхэлдээ хөгжихөд түлхэц болж байна.
Тус компани үйлдвэрээ ашиглалтад оруулахын тулд Бүгд найрамдах улсын дэмжлэгээр зорилтот хөнгөлөлттэй зээл авч, шинэ тоног төхөөрөмж худалдан авчээ. Буриадад урьд нь ийм үйлдвэр байгаагүй юм. Энэ үйлдвэрийн гэрчилгээт бүтээгдэхүүн чанарын хатуу чанд хяналтаар орж, зөвхөн Улаан-Үд хот төдийгүй хөрш зэргэлдээ районууд руу нийлүүлэлт хийгдэх юм.
Одоогийн байдлаар, тус үйлдвэрт 50 гаруй хүн ажиллаж байгаа бол, үйлдвэрийн төлөвлөгөөт хүчин чадал нь сард 700 тонн арматур гаргах юм.

В сюжете: Бурятияарматурапроизводство




















