Монголын төрийн тэргүүн асан, түүний гэргий нарын түүхэн дэх анхны хөшөөг нээжээ
Дархан хотод Юмжаагийн Цэдэнбал, Анастасия Филатова нарын хөшөөг тэдний садан төрөл болох хүн санаачилж босгожээ.
Социалист Монголын үеийн удирдагч Ю.Цэдэнбал (1916-1991), түүний гэргий Анастасия Филатова (1920-2001) нарын түүхэнд анхны хөшөөг тэдний төрөл садан болох эмэгтэй өөрийн хөрөнгөөр босгожээ. Дархан хотын зөвлөлөөс энэ тухай мэдээлсэн байна.
“Социалист Монголын удирдагч Ю.Цэдэнбал, түүний орос гэргий Анастасия Филатова нарыг хамтад нь дүрсэлсэн манай улсын түүхэн дэх анхны хөшөөг Цэдэнбал агсны төрсөн дүүгийн охин санаачилж бүтээлгэсэн юм”,- гэж хотын иргэдийн хурлын төлөөлөгчдийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Энэ мэдээллээс үзвэл, төрөл төрөгсөд нь Монголын хоёр дахь том хот Дархан хотод энэ хөшөөг босгохоор сонгосны учир нь тус хотыг барьж байгуулах ажлыг Цэдэнбал дарга санаачилсантай холбоотой байна. Улаанбаатар хотын дараа орох хэмжээний аж үйлдвэр, соёлын төв бий болгох зорилгоор Дархан хотыг 1961 онд үндэслэн байгуулжээ.
“Хөшөөг Хотын зөвлөлийн шийдвэрээр Дархан хотын 50 жилийн ойд зориулж босгосон бичил дүүрэгт байрлуулсан юм. Цэдэнбалын зээ дүү уг хөшөөг бүтээж байрлуулах бүх зардлыг гаргасан. Тиймээс өртөг зардлыг бид хэлэх боломжгүй”,- гэж хотын зөвлөлөөс тэмдэглэв.
Үүнээс өмнө тус улсад зөвхөн Юмжаагийн Цэдэнбалын хөшөө дурсгал байсан юм. 2006 онд Анастасия Филатовагийн цээж баримал бүхий хөшөөг түүний үндэслэн байгуулсан олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд байрлуулжээ. Тухайн хөшөөг Японы үндэсний сумо бөхийн аварга, Монгол улсын иргэн Ёкозуна Асашёору Дагвадорж “Найрамдал” зусланд үдсэн хүүхэд ахуй үеийнхээ дурсгалд талархлын тэмдэг болгон босгожээ.
Анастасия Ивановна Филатова-Цэдэнбал Монгол улсад амьдарсан он жилүүддээ (1952-1984) хүүхдүүдийн боловсрол, амралт соёлын тогтолцоонд үлэмж хувь нэмэр оруулсан юм. БНМАУ-ын удирдагчийн гэргийн оролцоо дэмжлэгтэйгээр өнөө хэр үйл ажиллагаа явуулж байгаа Залуу техникчдийн ордон, Залуу байгаль судлаачдын станц зэрэг байгууламжууд баригдаж ашиглалтад орж байв. Мөн тэрээр 1978 онд Монгол улс дахь анхны олон улсын хүүхдийн зуслан “Найрамдал” зусланг зөвлөлтийн “Артек”, “Орлёнок” зуслангуудаас жишээ авч байгуулжээ. Энэ зусланг нээгдсэн цагаас хойш дэлхийн 70 орны, түүний дотор Оросын хэдэн зуун мянган хүүхэд амарчээ.
В сюжете: МонголияЮ.Цэдэнбалпамятник


















