ОХУ болон Монгол улс хоорондын хэлэлцээр Халхын гол дахь эрлийн ажлыг явуулах боломж олгоно
Монгол улсын хууль тогтоомжид саявтар батлагдсан өөрчлөлтөөр тус эрэн хайх үйл ажиллагааг археологи, палеонтологийн ажилтай нэг жишигт авч үзжээ.
Орос, Монгол улсуудын хоорондох хоёр талын хэлэлцээрийн дүнд ОХУ-ын экспедицүүдийг Халх голын тулаанууд болсон газруудад эрэн хайх ажил явуулах боломж олгож, улаан армийн дайчдын булшийг хадгалж хамгаалах, тэдний дурсгалд зориулсан байгууламжуудыг сэргээн засварлах боломж олгоно. Монгол улс дахь ОХУ-ын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Максим Кравцов энэ тухай мэдээллээ.
"Монгол улсын хуульд оруулсан саяхны өөрчлөлтөөр тус эрэн хайх үйл ажиллагааг, зөвхөн монголын байгууллагуудад тусгай зөвшөөрлийн дагуу олгодог археологийн болон палеонтологийн ажлуудтай нэг жишигт авч үзжээ. Тиймээс манай элчин сайдын яам болон ОХУ-ын Гадаад хэргийн яамны консулын хэлтэс оросын экспедицүүдийн эрэн хайх ажил, Халх голд амь үрэгдсэн улаан армийн дайчдын булшийг хамгаалах тухай заасан хэлэлцээр боловсруулсан.
Тэрээр Халх гол орчмын нутаг бүхэлдээ “Монгол улсын түүхт газрын” ангилалд багтдаг тул аливаа үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл шаардагддаг гэдгийг нэмж хэлэв. Эдгээр газарт байгаа улаан армийн дайчдад зориулсан дурсгалын байгууламж, хөшөө дурсгалууд улсын түүхэн өвд тооцогддог. “Эдгээрийг сэргээн засварлахаар Монгол дахь ОХУ-ын элчин сайдын яамнаас жил бүр хийгддэг ажилд мөн тусгай зөвшөөрөл шаардагдана. Хуулийн уг өөрчлөлт, энэ оны тавдугаар сард Халх голд ажиллаж байсан олон улсын экспедицийн ажилд саад учруулсан”, - гэж Максим Кравцов тэмдэглэв.
Эрэн хайх ажил - хүмүүнлэгийн ажиллагаа
2024 оны тавдугаар сард экспедицийн ажил зөвхөн амь үрэгдсэн дайчдын булшийг эрэн хайх хүмүүнлэгийн ажиллагааны журмаар явагдсан юм. Үүнээс өмнө эрэлчид тулаан болсон газруудад цэрэг-техникийн байгууламжууд мөн босгодог байсан. Мөн тэдгээрийг Монголын музейдэд хүлээлгэж өгдөг байв.
"Заримдаа монголын талтай зөвшилцсөний дагуу, дайн хоёр орны хамтын үйл хэрэг байсан учир олдсон эд зүйлсийн нэг хэсгийг ОХУ руу зөөвөрлөх боломжтой байдаг байсан. Энэ онд зөвхөн улаан армийн дайчдын үлдэгдлийг ил гаргахыг зөвшөөрсөн. Олдсон бүх цэргийн эд хэрэглэлийг энд үлдээх хэрэгтэй болсон юм”,- гэж элчин сайдын яамны төлөөлөгч нэмж хэлэв.
Тиймээс ОХУ болон Монгол улс хоорондын хоёр талын хэлэлцээрт эрэн хайх ажил явуулж, улаан армийн дайчдын булшийг хамгаалах хялбаршуулсан, нарийн журам тусгасан байна. Халх голын байлдаанд Улаан армийн хоёр мянга шахам дайчин амь үрэгдсэнд тооцогддог.
В сюжете: РоссияМонголия. Халхин-Гол. соглашение





















